Энэ хоёр ноён Монгол улсаа түшээгүйгээс ард түмнээ боолчлолд үлдээжээ
1911-1912 онд ТОРГУУДЫН БАЛТ ВАН, ӨВӨР МОНГОЛЫН ГҮНСЭННОРОВ НОЁН НАР МОНГОЛ УЛСАА ТҮШЭЭГҮЙГЭЭС АРД ТҮМНЭЭ ХЯТАДЫН БООЛЧЛОЛД ҮЛДЭЭЖЭЭ.
Торгуудын Балту ноён Шинжаан-Уйгур дахь Алтайн шар сүмд сууж, Зүүнгарын хаант улсыг сэргээх бодлого баримтлахын зэрэгцээ Монгол улсаас Ховдын хязгаарыг салгаж авах, Хятадын цэргийн эрхтэнүүдтэй зохистой харилцахыг оролдож байлаа.
Харчины ноён Гүнсэнноров нь 1912 онд Өвөр Монголыг Монгол улсад нэгтгэх талаар идэвхийлэн зүтгэж байсан боловч Бээжингээс Хятадын засгийн газар түүнийг ятгах, дарамтлах зэрэгээр дарамт үзүүлсэний тул Хятадын талд хэлбийж, Бээжингийн бодлогыг баримтлах болсон юм.
Энэ хоёр монгол ноён, Монгол улсаа түших ухаан дутаж, ард түмэнээ 100 жилийн дарлалд үлдээсэн ялт хүмүүс болно. Тэд хятадын эдэд шунаж, эрх мэдэлд ташуурсан юм.
Энэ хоёр ноён 2-лаа Японд суралцсан өндөр боловсролтой хүмүүс байлаа, гэвч тэдэнд монгол ухаан дутсжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ