Женнифер Лопес ял авч магадгүй
Өнгөрсөн сарын 29-нд дуучин Женнифер Лопес Марокко Улсад тоглолтоо хийсэн билээ. Харин түүний хувцаслалт үзэгчдэд таалагдаагүй бөгөөд тус улсын засаг захиргаа Женнифер Лопесыг нийгмийн хэв журам алдагдуулсан гэж үзээд шүүхэд өгсөн юм. Лалын ёсоор бол эмэгтэйчүүд олны өмнө ийм хувцас өмсгөлтэй гарч ирэх ёсгүй гэнэ.
Харин түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл түүнд 1 сараас 2 жил хүртэл хорих ял оноож магадгүй аж. Түүнчлэн Марокко Улсын парламентын гишүүд Лопесын тоглолтоос болж тус улсын Мэдээллийн яамны сайд Мустафа Эль Халфиг огцрохыг шаарджээ.
Л.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ