Сурагчдын Азийн аваргаас 10 медаль хүртлээ

Сингапур улсад тавдугаар сарын 31-нээс энэ сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 11 дэх удаагийн Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр блиц төрлийн ангилалд манай улсын шатарчид 7 медаль хүртсэн талаар бид мэдээлсэн билээ.

Стандарт төрлийн 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, Э.Азжаргал мөнгө, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай хүрэл медаль тус тус хүртжээ.

Алт, мөнгө хүртсэн А.Очир-Эрдэнэ, Э.Азжаргал нар ОУ-ын шатрын холбооны дэд мастер цол хүртлээ.
Ийнхүү монголчууд энэхүү тэмцээнээс нийт 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль хүртэж албан бус багийн дүнгээр Филиппин, Энэтхэгийн дараа 3-р байрт шалгарсан байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ