Хар тамхины хэргээр ял эдэлсэн ч ахин холбогдсоор...
Хүний уураг тархи, төв мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай мансууруулах бодисыг хар тамхи гэж нэрлэдэг. Хар тамхийг анхудаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь дахиж хэрэглэх бодлоо бүрмөсөн орхиж чаддаг байна. Харин үлдсэн 80 нь хар тамхи ахин хэрэглэж үзэх хүсэлтэй үлддэг гэхээр маш хүчтэй донтуулагч вэ гэдэг нь харагдаж байна. Гэтэл энэ хүмүүсийн дийлэнх нь 12-18 насны өсвөр үеийнхэн байдаг нь хамгийнхарамсалтай.
Тэд эхлэхдээ хар тамхинд донтох гэхээсээ илүү бусдын муу нөлөөнд автдаг нь судалгаагаар батлагджээ. Мансууруулах төрлийн бодис гэдэгт байгальд зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал, намуу цэцэг зэргийг хамруулан ойлгох бөгөөд эдгээрийг химийн урвалд оруулах буюу нийлэгжүүлэх хэлбэрт оруулснаар, цэвэр кокайн, герион буюу хар тамхи гарган авдаг байна. Манай улсын хоёр хөрш болох ОХУ, БНХАУ ньхар тамхи ихээр хэрэглэгч гэдгээрээ дэлхийд толгой цохьдог орны тоонд ордог бөгөөдолон тооны байнгын хэрэглэгчтэй юм.
Гэвч өнөөдөр хоёр хөршөөс дутахгүйбайдал Монголд аюулын харанга дэлдэх боллоо. 1999 онд хар тамхины байнгын хэрэглэгч 45 гэсэн тоо баримт гаргаж байсан бол 2014 оны байдлаар 561 гэсэн тоотой болжээ. Нэг донтогчийн ард дөрвөн хэрэглэгч бий гэсэн олон улсын аргачлалаар үзвэл хар тамхи гэгч донтуулагч нь байнгын 2000 гаруй хэрэглэгчтэйболсон байхыг үгүйсгэхгүй. Үүнийг дагаад гэмт хэргийн тоо ч өссөн байна. Тодруулбал,2010 оноос 2015 оны эхний таван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт нийт 677 хүн холбогдсон, 213 гэмт хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгажээ.
Б.Баатархүү:Андант эмийг сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад оруулсан
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ийн хүндэрч буй үед Цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж буй талаарЦагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүү ярихдаа “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид 2015 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 02-ны өдрийг хүртэл 21 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлэн шалгасан. Дээрх гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүдээс зургаа нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээд. Үүнээс гурван хүн нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл, 192.1-р /Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах/ ял шийтгэл эдэлж байв. Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр ICE буюу мөс 111.1 грамм, гашиш 15.5 грамм, өвс 6.4 килограмм, андант эм 490 ширхгийг хураан авч, мөрдөн байцаалтын ажил явуулж байна” гэлээ.
“Эдгээр хураагдсан бодисууд нь хил гаалиар орж ирсэн нь тодорхой. Хилийн болон гаалийн байгууллагуудын хяналт, шалгалт гэж байдаггүй юмуу” гэсэн асуултад “Овор хэмжээ багатай болохоор тэр бүр илрээд байдаггүй байх. Мөс гэдэг бодисгадаадаас орж ирдэг. Манай улсад энэ төрлийн бодисыг гаргаж авах боломж байхгүй. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг өвсний төрлийн ургамлыг хэрэглэсэн хэрэг ч бүртгэгдэж байсан. Өвс ургамлыг гар аргаар боловсруулж, мансууруулах үйлчилгээг нэмэгдүүлж хэрэглэсэн, бусдад худалдсан хэргүүдийг өмнө нь илрүүлсэн. Дээрх 21 этгээдийг мансууруулах бодисыг гар аргаар боловсруулдаг, худалдаалдаг, хууль бусаар хил нэвтрүүлдэг байсныг тогтоон үйлдэл дээр нь эд мөрийн баримттайгаар барьсан”гэв.
Хамгийн сүүлд хар тамхины хэрэгтэй холбогдож баригдсан 21 этгээд нь насны хувьд харьцангуй залуу бөгөөд нэг нь эмэгтэй аж. Олны танил хүмүүс холбогдсон гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн эхнээсээ сөхөж байгаа бөгөөд “Хар хорин” захын захирлын хүү Цэгцбаатар нарын залуус ч байгаа гэж буй. Цагдаагийнхны хувьд“ Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ “Ц”-гээр эхэлсэн нэртэй хүн холбогдсон” гэлээ.
Сонордуулахад 2009 оноос хойш андант эмийг Монгол Улсын эмийн сангуудаар худалдаалж эхэлжээ. Хүүхэд, залуучууд тус эмийг хэрэглэн мансуурч, улмаар гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн учир, Цагдаагийн байгууллагааснөхцөл байдлыг танилцуулснаар, Эрүүл мэндийн яамны хүний эмийн зөвлөлийн 2014 оны гурван сарын 19-ний өдрийн шийдвэрээр Монгол Улсын эмийн бүртгэлээс хассан аж. Мөн Эрүүл мэндийн сайдын2015 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 68 тоот тушаалаар Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад тус эмийг оруулсан учраас энэ эмийг худалдаж авах, хадгалах, хэрэглэх нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж агуулах юм байна.
Хар тамхины гэмт хэрэгт төлөвлөдөг ял нь дэлхийн аль ч улсад хатуу чанга байдаг. Манай урд хөршид 50 граммаас дээш жинтэй хар тамхийг биедээ авч явсан бол цаазаар авах ял оноодог хуультай. Монгол Улсад ч энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялыг чангаруулан хар тамхины хэрэгт холбогсдыг өршөөлийн хуульд хамруулдаггүй. Гэвч хар тамхины хэргээр шийтгэгдсэн этгээдүүд ахин энэ хэрэгт сэжигтнээр татагдаад зогсохгүй, бусдыг уруу татаж буй учраас хуулийн заалтыг эргэн нэг харахад гэмгүйг илэрхийлж буй юм. Хар тамхины хэрэглээ хурдацтай хүрээгээ тэлж байгаа энэ үед, аймшигт тахлыг саармагжуулах, улмаар багасгах чиглэлд хууль тогтоогчид, хуулийн байгууллага болон ард иргэдийн хамтын ажиллагааг уялдуулах шаардлагатай гэдгийг ч хаа хаанаа мэдрэх цаг нь болж.
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.assa.mn/content/30654.shtml?alias=social">www.assa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ