Марафоныг тэргүүлэгчид тодорлоо
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг зохион байгуулдаг. Өнөөдөр энэхүү уралдаан мөн амжилттай болж байна. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байгаа юм.
Тэмцээний 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд 37 тамирчин гүйснээс МУГТ, Б.Сэр-Од түрүүллээ. Түүний хувьд арын тамирчнаа 1 км зайд орхисон хурдтайгаар гүйсээр ийнхүү түрүүллээ. Тэрбээр түрүү жил2 цаг 18 минут 36 доль хугацаанд гүйж түрүүлсэн бол энэ жил энэ амжилтаа арай эвдэж чадсангүй. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Мөнхтуяа түрүүллээ.
Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн 42,21,10 км-ын буухиа уралдаанд нийтдээ 19 орны төлөөлөл бүхий 17300 тамирчин гүйхээр бүртгүүлсэн байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ