Хөгжлийн бэрхшээлтэй залууг эр хүн болгож, амьдрал бэлэглэв

Монголын кино урлагт орчин үеийн шинэ кинонууд олноор гарах болсныг мэргэжлийнхэн нэг талаар сайшааж байгаа ч нөгөө талаар борооны дараах мөөг шиг чанартай чанаргүй уран бүтээл олширч байгааг буруутгаж байгаа юм. Тэгвэл өчигдөр мөн л нэгэн шинэ уран бүтээл мэндлэв. Найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн “Эр хүн болгож өгөөч" жүжгийн зохиол, дэлгэцийн бүтээл болж, өчигдрөөс эхлэн “Тэнгис”, “Хүннү малл” кино театруудын дэлгэцээр гарч эхэллээ.

Уг киног “Татар ажиллагаа" киноны Колягийн дүрээр олны танил болсон Э.Батхүү найруулж дэлгэцийн бүтээл болгожээ."Эр хүн болгож өгөөч" кино нь "Mind media group"-ийн анхны бүтээл бөгөөд киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, зургийн даргаар Д.Жаргалсайхан нар ажилласан юм. Харин гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин хамтарч дүр бүтээсэн бүр илүү сайхан бүтээл болсон мэт санагдав. Ц.Төмөрбаатар, С.Сарантуяа хоёр 1984 онд "Амьдралын нахиа" кинонд гэр бүл болж тоглож байсан бол ийнхүү 31 жилийн дараа дахин гэр бүл болж кинонд тогложээ. Гэтэл Ц.Төмөрбаатар гуай ахиад л архи уудаг аавын дүрийг бүтээж. Энэ тухайгаа тэрбээр тайлбарлахдаа "Аав одоо ч хүртэл уусаар л. Гэхдээ"Амьдралын нахиа" киноны аав архинд дурлаж уудаг байсан бол энэ удаад стресснээс болж ууж байгаа” хэмээн хошигноод киноны зохиол сайн болсон байхаар нь тоглох саналыг хүлээж авсан гэдгээ хэлсэн юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ