Визний хөнгөлөлтөнд хэн хамрагдах боломжтой вэ?

-БНСУ-ын визний материал бүрдүүлэхэд барьцаа хөрөнгө шаардахгүй-

Дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн 90 хоног хүртэлх хугацаатайгаар Бүгд найрамдах Солонгос улсруу зорчих иргэдээс визний хураамж, урилга, барьцаа хөрөнгийг шаардахгүйгээр БНСУ-ын элчин сайдын яамаас виз олгож байна. Гэхдээ энэхүү визний хөнгөлөлтийн үйлчилгээг хэсэгхэн хугацаанд туршиж байгаа бөгөөд хэрэв дээрх хугацаанд Солонгос улсад очсон Монголчуудын холбогдох гэмт хэргийн тоо буурвал, энэ туршилт жинхэнэ ажил хэрэг болон өргөжих юм. Энэ талаар БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн материал хүлээн авах төвийн тэргүүн Д.Лхагваас тодрууллаа.

Визний хөнгөлөлтөнд хэн хамрагдах боломжтой вэ?

-500 мянган төгрөгнөөс дээш цалинтай иргэд хамрагдаж болно. Өөрөөр хэлвэл иргэн та Нийгмийн даатгалын дэвтэрийнхээ сүүлийн зургаан сарын хуулбарыг, гэрлэлтийн лавлагаатайгаа авч очин виз хүсч болно.

-Мөн бизнесменүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үүнд хамрагдаж болно. Сүүлийн гурван сарын дотор 500.000 төгрөгнөөс дээш татвар төлсөн байвал, мөн л тэр татварын хуулгатайгаа, гэрлэлтийн лавлагаатайгаа авч очин виз хүсч болно.

-Ах дүү, аав ээж, хадам гээд ах дүү амраг садных нь аль нэг Солонгос улсын байнгын визтэй эсвэл ирж очих визтэй бол тэр хүнийхээ визний хуулбарыг өөрийнхөө паспорттой авч ирээд л виз хүсч болно. Энэ дээр нэмэгдэх нэг зүйл гэвэл бүгдэн дээр нь анкет зургаа нааж өгнө.

Өнгөрсөн гуравдугаар сард 1500 гаруй хүн виз авахтай холбоотой материал бүрдүүлэ байсан байна. Харин энэ журам мөрдөгдсөнөөс хойш даруй хоёр дахин их хүн виз мэдүүлжээ.

БНСУ-д удаан хугацаагаар зорчих бол юу анхаарах вэ?

БНСУ-руу суралцах, гэрээт ажил хийх хүсэлтэй олон иргэн явдаг байна. Харин тус улсад эмчилгээ хийлгэх, эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагатай иргэдийг эмнэлэг магадлавал тэр хугацаанд бас түр оршин суух үнэмлэхийг авах хэрэгтэй байна.

Таван удаа БНСУ-руу явсан бол хугацаа харгалзахгүй виз хүсэх боломжтой

1990 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой. Товчхондоо БНСУ-руу тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай БНСУ-ын элчин сайдын яаманд очиход болох юм. Мөн нэг жилд хоёроос, гурван удаа тус улсад зорчсон болгурван жилийн виз чөлөөтэй олгоно. Харин дээрх туршилтын хугацаандхэрэв 90 хоногийн визтэйСолонгос улсруу явчихаад сар дотроо багтаад ирвэл дараагийн виз нь чөлөөтэй гарах боломжтой юм. Гэхдээ 90 хоногийн визний хугацаагаа гүйцээгээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гэж үзэн тухайн хүнийг нарийн судлах ажиллагааг зохион байгуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ