Орост болох ДАШТ-ыг Англи бойкотлох уу
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 онд Орост, 2022 онд Катарт зохион байгуулах шийдвэрээ эргэн харахыг Английн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дайк уриаллаа хэмээн The Mirror мэдээллээ.
Зепп Блаттерийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөсалбан ёсоор огцорсны дараа энэ асуудлыг сөхөж харах ёстой гэж тэр үзэж байгаа гэнэ.
“Сүүлийн долоо хоногт болсон үйл явдлууд Блаттерыг тэртэй тэргүй огцроход хүргэж байна. Одоо бид Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г өөрчлөх ёстой. Орос, Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ч эргэн харах ёстой байна” гэж Дайк мэдэгджээ. Тэр бас ФИФА-гийн ерөнхийлөгч “олон жилийн туршид шударга бус байсан” гэсэн байна.
Авлигын хэрэгт сэрдэгдээд байгаа Блаттер тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол Английн шигшээ баг 2018 онд Орост болох ДАШТ-ийг бойкотолно гэж Грек Дайк тавдугаар сарын 31-нд мэдэгдэж байсан юм.
Үүнтэй зэрэгцээд Олон улсын хөлбөмбөгийн холбоны ерөнхийлөгч Зепп Блаттер албан тушаалаасаа сайн дураараар огцрохоо мэдэгдсэн байна. Блаттер ФИФА-гийн ерөнхийлөгчөөр 1998 оноос хойш ажиллаж байгаа юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ