С.Төгс: “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрсдоо…”

Ч.Сүбээдэй хэмээх өвөрмөц дүр төрхтэй залуу Монголын загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, загвар сонирхогчдын дунд өөрийгөө таниулж, улмаар хилийн чинадад загвар өмсөж, амжилттай явсан билээ. Тэгвэл түүнийг 6 дугаар сарын 1-ний шөнө зуурдаар амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл гараад байна.

Ид хийж бүтээх 22-хон насандаа хорвоог орхисон түүний гэгээн дурсгалыг анд нөхөд нь хүндэтгэж, харамссан сэтгэлээ илэрхийлж, сайхан дурсамжуудаа эргэн дурссан сэтгэгдлүүд сошиал медиад олон байна. За ямартай ч түүнтэй сэтгэл нийлсэн гэгдэж байсан загвар өмсөгч С.Төгс өөрийн фэйсбүүк хуудаснаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрсдоо” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ