Умард Солонгосыг газрын хөрснөөс арчиж чадах пуужин туршжээ
Өмнөд Солонгос өнөөдөр /VI.3/ дундын тусгалын хоёр баллистик пуужин хөөргөж туршсан байна. Сөүлд үйлдвэрлэсэн эдгээр пуужин нь Хойд Солонгосын газар нутгийг бүхэлд нь сүйтгэх чадалтай аж. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр пуужингийн тусгалын зай 500 км гаруй байсан гэнэ.
АНУ-тай байгуулсан 2012 оны гэрээний дагуу Өмнөд Солонгос илүү холын тусгалын пуужинтай болохыг зөвшөөрчээ. Энэ нь хойд хөрш Пхеньяний цөмийн аюул заналхийллээс сэргийлэх зорилготой аж. Хойд Солонгос баллистик пуужин туршихын эсрэг НҮБ-ын хоригийг үл тоон 2012 онд алсын тусгалын баллистик пуужин хөөргөсөн билээ.
Солонгосын хойгийн дайнаас хойш 70 жилийн хугацаанд Сөүл, Пхеньяний хооронд энхийн гэрээгүй, дайсагнасан байдалтай явж ирсэн юм.
Б.АНХТУЯА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ