Шакил O Нил: Би Кобиг ална гэж хэлсэн. Үнэн

NBA-гийн домогт тоглогч Шакил О Нил 2004 оны улирлын үеэр хамтрагч Коби Брайнтад уурлаж, "АЛНА ШҮҮ" хэмээн заналхийлж байсан гэх мэдээлэл тухайн үедээ шуугиан дэгдээж байсан билээ.

Энэ талаар түүнээс асуухад "Би Кобиг ална гэж хэлсэн юм уу, гэж үү? Тийм ээ. Үнэхээр Kобиг алахыг хүсч байсан уу, гэж үү? Үгүй. Бий болгосон харилцаагаа би өөрчлөх үү?

Хэзээ ч үгүй. Хүн бүр л "Өө, бурхан минь тэр и-мэйл явуулаагүй байна шүү дээ, ална даа." гэж ярьдаг биз дээ. Тийм л утгаар хэлсэн. Түүнээс жинхэнээсээ хэлээгүй" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ