Шоронд байгаа Ц.Батбаярын дээгүүр “бараан үүл” бас дахин хуралдаж эхэллээ

Ардчиллын гэх он жилүүдэд манай залуусын дунд тун муухай гэмээр нэгэн авир араншин шинээр орж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хэн нэгэн дээд тушаалын нэгний бөөрөнд намаараа дамжин дэлүү шиг наалдаж байгаад, тун удалгүй доодчуулаасаа дээрэмдэж, хулгайлахаа чухалчлах болсон явдал гэвэл зохилтой. Тэр үедээ ёстой улаан цагаандаа гарна шүү дээ. Тиймээс хожим хойно булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доошоо унахыгаа үл тооно. Өөрөөр хэлбэл дээрэмдэж, луйвардаад хөрөнгө мөнгөтэй л болж байвал юуг ч үл тоон урагшаа зүтгэнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл саяхан дэлүү болон наалдаж явсан нэгнийхээ зүг ч цэртэй шүлсээ нулимах нь энүүхэнд.

Яг үүний хамгийн тод жишээ гэвэл УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан “Улаан хацарт” гэгдэх Ц.Батбаяр. Одоо хөөрхий зайлуул нэлээд дээрээс унаад Мөнгөнморьтын шоронд худаг манасан шиг, бантан зооглоод сууж байгаа л даа. Ингэхэд энэ хүнийг яагаад дурсав гэдэг бас учиртай. Манай монголчууд уг нь унасан нэгнээ өшиглөөд байдаггүй сайхан чанартай л даа. Даанч энэ нөхөр шоронд орсоноо мэдрээгүйдээ тэр үү, тэнгэрээр явж байхдаа учруулсан зарим нэг гэмээ цайруулаач гэсэн нэгний урдаас оросуудын гурван хурууны илбэ үзүүлж, худаг манаж байгаа биш, энд хууль сахиулж байгаа юм шиг аяглах нь хэрээс хэтэрч байгаа дуулдав. Тиймээс хэдэн жилийн турш хөлсөө ширгэтэл зүтгээд хийж бүтээх зүйлээ түүнд дээрэмдүүлсэн хэсэг нөхөд худаг манаж байгаа хотын дарга асан Ц.Батбаярын дарагдаад өнгөрсөн хэргүүдийн заримыг нь сөхөж, тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газрын зүг гомдлын өргөдлөө аль хэдийнэ илгээжээ.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ