Д.Хадбаатар,Б.Саруултуяа нар мэргэн буучаар шалгарлаа
Бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг хангах, галт зэвсэгтэй харьцах дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 онд зохион байгуулах сургалт, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах газрын нэрэмжит “Буудлага 2015” тэмцээнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа хэлтсүүдийн дунд зохион явууллаа. Буудлагын тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн буудлагын байранд зохиогдсон.
Тэмцээнд оролцсон алба хаагчид 9х18 мм-ийн ПМ маркийн гар буугаар 25 метр зайд сорилын 2, тэмцээний 3 сумаар буудлага хийж, цэц мэргэнээ сорьсон юм. Багийн нийлбэр оноогоор тэргүүн байрт Урьдчилан сэргийлэх хэлтэс, удаах байрт Хүнд, онц хүнд гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтэс, Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс тус тус шалгарч өргөмжлөл хүртлээ. Шилдэг мэргэн буудагч эрэгтэй алба хаагчаар Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн ажилтан, цагдаагийн хошууч Д.Хадбаатар, шилдэг мэргэн буудагч эмэгтэй алба хаагчаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Саруултуяа шалгарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ