Ахлагч М.Бат-Эрдэнэ энхийг сахиулагчдын тэмцээнд түрүүлж, дээд амжилт тогтоолоо

Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд бахархам амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордыг 02 цаг 07 минут болгоншинэчлэн, түрүүлж бахархам амжилт үзүүллээ. ДАНКОН марш тэмцээнд Монгол Улсын 11 энхийг сахиулагч оролцсноос ийнхүү амжилт үзүүлсэн байна

Ахлагч М.Бат-Эрдэнэтэй хамт Хятад, Непалийн энхийг сахиулагчид хүчтэй өрсөлдсөн байна. Дашрамд дуулгахад уг тэмцээнд Хятадаас хамгийн олон буюу 82 энхийн сахиулагч оролцсон байна.

1972 оноос хойш Кипр улсад Данийн зэвсэгт хүчин энхийг сахиулах болсноор энэхүү тэмцээн зохион байгуулагдаж эхэлжээ. Олон улсын энхийг сахиулагчид оролцдог уг тэмцээн 25 км, эсвэл 100 км-т гүйдэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ