Тэтгэврийн өвөө каратегийн дэлхийн аваргыг хөнөөжээ
Оросын Новосибирскт хэд хоногийн өмнө каратэгийн дэлхийн аварга залуу алга болсон. Тэгвэл каратэгийн дэлхийн аварга 25 настай Антон Кривошеев нас барсан хэрэг ер бусын гэнэ.
Тамирчныг хөнөөсөн гэмт хэрэгтэн нь түүний машинаа засуулж байсан авто үйлчилгээний газрын 67 настай ажилтан ажээ.
Тэтгэврийн насны тэрбээр тамирчныг ойрхон зайнаас буудан цогцсыг гялгар уутанд боон зэлүүд газар аваачсан байна. Хэргийн газрын үзлэгээр тамирчныг таван удаа буудсанаас цус алдан нас барсан гэнэ.
Антон Кривошеев бол Kyokushin-Каi каратэгийн 65 хүртэл кг-ийн жингийн дэлхийн аварга болсон олон улсын спортын мастер нэгэн байжээ.
М.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ