Боулинг сонирхогчид аваргаа тодруулжээ
Монголын боулинг сонирхогчдын холбооноос өнгөрсөн бямба гаригт нэрэмжит тэмцээнээ зохион байгуулсан юм. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрөлд нийт 50 орчим тамирчин өрсөлдсөн байна.
Хосын төрөлд өрсөлдөж буй тамирчид эхлээд гурван тоглолт хийснээс эхний найман баг тунаж, оноогоороо нэгд шалгарсан баг нь наймд шалгарсан багтайгаа халз тоглож, хасагдах журмаар аваргаа тодруулжээ. Ганцаарчилсан төрлийн тэмцээн мөн хасагдах журмаар явагдсан аж.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Пүрэвдорж, М.Түвшинсанаа, Ж.Содномдорж нар эхний гурван байрт шалгарсан бол эмэгтэйчүүдээс С.Дэлгэрцэцэг, Майннэгэн, М.Долгормаа нар бусдыгаа манлайлав. Харин хосын төрөлд Г.Магсаржалам, С.Дэлгэрцэцэг нар түрүүлж, хоёрдугаар байрт Ц.Лхаасүрэн, Э.Бат-Орших, гуравдугаар байранд В.Энхбат, С.Бямбасүрэн нар шалгарчээ. Ц.Лхаасүрэн нийт 236 авч, шилдгийн шилдэг тоглогч болов.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ