Хятадад долоо хоног бүр нэг тэрбумтан төрж байна

БНХАУ долоо хоног бүр нэг тэрбумтан өлгийдөн авч байгаа тухай UBS болон Хятадын санхүүгийн PwC судалгааны байгууллагууд мэдээллээ. Энэ оны байдлаар Хятад улсад 917 шинэ тэрбумтан “төрсөн” бөгөөд Ази тивд 1995-2014 оны хооронд эдгээр тэрбумтнууд 3.6 их наяд ам.долларын хөрөнгийг бий болгосон юм. Энэ үзүүлэлт бол зөвхөн АНУ-н дараа орох тоон дүн юм байна. Бээжинд болсон уг мэдээллийн үеэр Хятадын санхүүгийн PwC байгууллагын гишүүн Жан Ли Жун “Азийн дийлэнх тэрбумтнууд Хятадын хэрэглээний болон үл хөдлөх хөрөнгийн салбарт маш амжилттай ажилласан хүмүүс байгаа” гэжээ. Түүний хэлснээр хуримтлалын бизнес нь БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлийн гол халуурал болж байна гэв. Түүнчлэн Хятадын 14 том зах зээлд нийт 1300 тэрбумтан бүртгэгдсэн бөгөөд дараагийн хоёр жилд эдгээр тэрбумтнууд эрүүл мэнд, тэтгэлэг, байгаль орчныг хамгаалах бизнест хөрөнгө оруулах чиг хандлага баримтлах болно хэмээн судалгааны байгууллагууд таамаглаж байна. Гэсэн ч БНХАУ-ын иргэдийн нийгмийн сүлжээнд илэрхийлж буй байр суурийг ажиглавал өсөн нэмэгдэж буй тэрбумтнуудын баялгийн асуудалд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгааг харж болно. “БНХАУ-ын маш олон тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр бий болсон байдаг. Бид бүхэн насан туршдаа хэмнэн зарцуулахын төлөө амьдарч байхад тэдгээр тэрбумтнууд олон нийтийн баялгийг хуримтлуулах замаар хөлжиж байна. Бид тэдэнд байшин авч өгч өөрсдөө цаг наргүй ажилладаг” хэмээх сэтгэгдэл тус улсын Вейбо нийгмийн сүлжээнд хүчээ авч байна. Т.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ