Боксчин бүсгүй Playboy-ийг чимэв
Германы Playboy сэтгүүлийн шинэ дугаарын хавтсыг Дэлхийн аварга, боксын түүхэнд хамгийн их амжилттай хэмээн бичигдсэн 38 настай тамирчин Регина Хальмих чимэглэсэн аж.
Регина анх кикбоксоор хичээллэж эхэлжээ. 16-18 насандаа тэрбээр Германы сонирхогчдын дундах аварга болоод зогсохгүй Европын аварга болж байлаа.
Харин 18 насандаа бокс руу урвасан бөгөөд өөрийн төрөлх хот Карлсруэд 1994 оны гуравдугаар сарын 04-ний өдөр анх рингэн дээр гарчээ. Тэрхүү тоглолтод тэрбээр ялалт байгуулсан юм. Түүнээс хойш 53 ялалт байгуулсны 16-г нь хүнд цохилтоор дуусгасан аж. Энэ бүх хугацаанд Регина ердөө ганцхан удаа ялагдаж, нэг удаа хайнцсан байна.
Түүнээс гадна Регина фотомоделийн хувиар зургаа авахуулдаг бөгөөд Германы сэтгүүлүүд, сайтуудыг чимэглэдэг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ