Тавин тонн жинтэй ачааны машин дөчин метр нүх рүү унажээ
Өчигдөр Солонгос улсын Жүнгжонгбүк аймаг дахь нэгэн цементний үйлдвэрт томоохон осол болж 50-н тонн жинтэй ачааны машин 40-м метр гүнзгий, 10-н метр өргөн нүхэнд бүхлээрээ унасан явдал боллоо.
Дээрх нүхэнд асгасан цагаан шохой нь газар дор байгаа дамжлагаар дамжин цемент үйлдвэрлэх хэсэг рүү тээвэрлэгдэг бөгөөд үүний тулд өдөр бүр ачааны машинаар цагаан шохой зөөж нүхийг дүүргэж, ажилд бэлтгэдэг ажээ. Гэвч энэхүү ажлыг олон жил хийсэн дөчин таван настай, туршлагатайжолооч Ким-ийн жолоодсон машин ачаагаа буулгаж байхдаа нүхэнд унасан байна.
Жолооч болон автомашиныг дээш татан гаргахаар 200-н тонн жинтэй хоёр ширхэг өргөгч кран ажиллаж байгаа боловч сул цагаан шохойн дундаас 50-н тонн жинтэй ачааны машиныг гаргах ажил багагүй хүндрэлтэй байгаа ажээ.
Жолооч Ким амьд эсэх нь одоогоор тодорхой бус байгаа ба нүхэнд унасан машиныг дээш татан гаргахаар дахин нэг өргөгч кран иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ