Авто худалдааны цогцолбор ирэх сард ашиглалтанд орно
Авто худалдааны цогцолборыг барих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Эхний шатны ажил ирэх зургадугаар сард дуусна гэх мэдээллийг цогцолборын дарга Д.Байдраг өглөө. Ирэх сарын 10 гэхэд цогцолборын эхний хэсгийн зам талбайн ажил бүрэн дуусна гэв. Улмаар ирэх сарын 23 гэхэд эхний ээлжийг ашиглалтанд оруулахад бэлэн болно гэж байна.
Цогцолборын эхний хэсэгт 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгслийн төв, түүнийг дагасан худалдаа үйлчилгээний байгууллагууд байх юм. Банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар энд байрлана.
Одоогоор эхний ээлжийн 2000 гаруй зогсоолыг иргэдэд худалджээ. Гэхдээ ихэнх иргэдийн хувьд цогцолбор ашиглалтанд орох үеэр төлбөрөө хийх болзолтой авсан байна. Харин үлдсэн 3000 гаруй зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжид худалдаалахаар ажиллаж байгаа гэв.
Б.ЗАЯА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ