Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцлээ
Азийн залуучуудын зөвлөлийн 13-р Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдлаа. Чингис хаан зочид буудлын хурлын танхимд хэлэлцэгдсэн энэхүү форумд гадаад, дотоодын 200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцлоо. Форумыг Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нээж үг хэлсэн юм.
Ингээд бизнес эрхлэгч залуучууд Ази, тэр дундаа Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцлээ.
Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтэсийн дарга Д.Ирмүүн "Монголд бизнес эрхлэх боломжууд ба хамтын ажиллагаа" илтгэлдээ Монгол улс 1.3 тэрбум асар том зах зээлийн яг дэргэд нь оршиж байгаа энэ бол Хятад хил даваад л тэр том зах зээлрүү орно. Вьетнамчууд монголд ирээд цайны үйлдвэр, Испанчууд махны үйлдвэр байгуулах нь зэрэг нь зөвхөн Монголчуудад хамааралтай бус 1.3 тэрбум хүнтэй зах зээлрүү шилжих эхний алхамаа хийж байна гэж харж байна тиймээс бид өөрсдөө боломжоо бүрдүүлэх ёстой ингэснээр Монголд хөрөнгө оруулахад хэр ашиг тустай вэ гэдгийг харуулна. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын хуультай уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэж үзлээ. АЙЭСЭК Олон улсын оюутны байгууллагын технологи хариуцсан ахлах ажилтан бөгөөд дижитал маркетингийн олон улс дахь Дэд Ерөнхийлөгч Гордон Чинг "Азийн зах зээл дэх бизнесийн стратеги ба инноваци" илтгэлдээ Боловсролын систем хэр хүртээмжтэй, үр бүтээлтэй ажиллах асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх талаар онцолллоо .
Мөн манай хүндэт зочидын нэг Дэлхийн Залуучуудын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашоллари тэрээр Монгол 2 том гүрний дунд оршиж байна далайд гарцтай орнуудаас илүү их боломжтой, Монголын залуучууд маш их нээлттэй , хэлний чадамж өндөр түвшинд байна. Би бизнес форумыг зохион байгуулагчдын нэг тийм учраас маш сайн ажиглалаа. Монголчуудыг бизнес эрхлэх асар том зах зээл хүлээж байна хэмээн онцолсон юм.
Мөн бизнес эрхлэгч залуус банк санхүү, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр зэрэг 8 салбарын бизнес хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн дүнд Азийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бизнесийн стратегиудыг өөрийн улсын залуу бизнес эрхлэгчдийн өмнө нээж өгөх, бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог хөгжүүлэх сүлжээ үүсгэх, мэдлэг, туршлага солилцох, чадамжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийн өнөөгийн байдал, бизнес боломжууд болон залуу бизнес эрхлэгчдийн төслүүдийг танилцуулж харилцан яриа өрнүүлснээр Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын форум өндөрлөлөө.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ