300 хүний амийг аварлаа одоо цаана үлдсэн хүмүүсээ яах вэ
2015 оны төсөв эмнэлгүүдийн эм эмийн хэрэгсэлд зориулагдах мөнгийг өмнөх оноос 20 хувиар бага тусгасан. Үүнээс үүдэн эмнэлгүүд ирэх 6-р сараас хойш үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа. Мөн300 гаруй хүний амь нас дээсэн дөрөөн дээр байсан.
Тодруулбал эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн хүн бүх насаараа дархлаа дарангуйлах эмийг уудаг. Хэрэв энэ эмийг уухгүй бол шилжүүлэн суулгасан эрхтэн нь үхжиж амь насанд нь аюул учирдаг. Дархлаа дарангуйлах эмийг улсаас үнэгүй олгодог бөгөөд гадуур худалдаанд байдаггүй зөвхөн Нэгдүгээр эмнэлэгт олгодог юм. Одоогоор 1-р эмнэлгээс 300 гаруй хүн энэ эмийг авч хэрэглэдэг.
Гэтэл эмийн төсөв танагдсан учраас 5-р сар гэхэд дархлаа дарангуйлагч эмийн нөөц дууссан. Тэгвэл 300 гаруй хүний амь насыг хамгаалдаг энэ эмийн шаардлагатай төсвийг засгийн газрын хуралдаанаар шийдсэн баяртай мэдээг салбарын сайд дуулгалаа. Эмийн нөөцийг хангахад 1.5 тэрбум төгрөг шаардлагтай байсныг шийдсэн нь энэ.
300 хүнээ тарчлаан хороохоос сэргийлждархлаа дарангуйлах эмийн төсвийг засгийн газраас шийдсэн нь сайн мэдээ. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Нийт эмнэлгийн эмийн төсөв 7 хоногийн дараа дуусна. Эмийн төсвийг 7-р сард хийгдэх төсвийн тодотголоос өмнө шийдвэрлэх боломжгүй. Одоогоор эрүүл мэндийн байгууллагууд 4.5 тэрбум төгрөгийн эмийн өрөнд ороод байгаа. Эмийн байгууллагууд зээлээр эм өгөхөөс татгалзаж эхэлсэн гэдгийг шат шатны эмнэлгүүд хэлж байна.
Хэрвээ эмийн байгууллагууд зээлээр бараа олгохгүй гэвэл улсын хэмжээнд өвчтэй хүмүүсээ хараад суухаас өөр аргагүй болж байна. Өөрөөр хэлбэл мөнгөтэй нь гадаадад эмчлүүлж мөнгөгүй нь эмч нарын нүдэн дээр өвдөх болох нь...
А.Баярмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ