"УИХ-ын цом-2015"-ын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо.

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын тамирчид тэргүүлж, Монголбанк, Үндэсний статистикийн хорооныхон удаалсан юм.

Гар бөмбөгийн шилдэг багаар Авлигатай тэмцэх газрын тамирчид шалгарч, Монголбанк, Аудитын газрын баг тамирчид удааллаа.

Ингээд спортын долоон төрлийн нийт дүнгээр Монголбанкны баг тамирчид тэргүүлэн “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын цомыг гардан, шилдэгүүдийн хоёрдугаарт УИХ-ын Тамгын газрын, гуравдугаарт Үндэсний статистикийн хорооны баг жагслаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ