Тэрүнофүжи түрүүлэх магадлал гарч ирэв

Энэ оны тавдугаар сарын Нацү башё өндөрлөх дөхөж байна. Өчигдрийн барилдаанд Их аварга Хакүхо озеки Кисеносатод цүкиташи мэхээр унаж, сэкиваки Тэрүнофүжи Миёгирюүг ошидаши мэхээр давж тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. Ингэснээр Монголын их аварга болон сэкивакэ нар 11 даваа 3 унаатай болж башёг тэргүүлж байгаа юм. Өнөөдөр тэдний хэн сайн барилдаж чадсан нь түрүүлж эзэн хааны цомыг өргөнө гэсэн үг. Харин тэдний 11 даваа 4 унаатай Харумафүжи, Кисеносато нарын зургаан сүмоч байгаа ч түрүүлэх хэмжээний өрсөлдөөнд орж чадахгүй болсон.

Өмнөх башёд ч Хакүхо Тэрүнофүжи нар эзэн хааны цомыг хэн нь өргөх вэ хэмээн өрсөлдсөн бол энэ башёгийн сүүлчийн өдөр дахин үзүүр түрүүний өрсөлдөөнд хүрч чадсан нь Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааг улам сонирхолтой болгож чадаж байна.

Өмнөх башёд Тэрүнофүжи (13-2) озеки Гойэдог давж хамгийн сүүлчийн барилдааны үр дүнгээс шалтгаалж нэмэлт барилдаан хийх эсэхээ үзэхээр болсон. Гэвч ёкозүна Хакүхо Харүмафүжиг давж 14-1 гэсэн амжилтаар 34 дэх түрүүгээ хүртсэн билээ.

Харин өнөөдөр Хакүхо-Харүмафүжи аваргууд хоорондоо, Тэрүнофүжи болгар сүмоч Аойяаматай тус тус барилдаж нэмэлт барилдаан гарах эсэхээ шийднэ. Нэг дэвжээний Харүмафүжи аварга Хакүхог унагаж чадвал Тэрүнофүжид түрүүлэх боломж гарах юм. Гэхдээ Тэрүнофүжи эхлээд Аойяамаг давж даваагаа авах хэрэгтэй. Хэрэв энэ хоёр бөх хоёул давсан тохиолдолд нэмэлт барилдаан гарна. Мөн хоёул давсан тохиолдолд тэдний хооронд нэмэлт барилдаан гарч хэн давсан нь түрүүлэх юм.

Унасан тохиолдолд 11 даваа 4 унаатай Харүмафүжи, Кисеносато нарын 6 сүмоч түрүүлэх боломжнээлттэй болох боловч Хакүхо Тэрүнофүжи нар хоёул өрсөлдөгчдөдөө ялагдана гэдэг нь бараг боломжгүй.

Хакухогийн хувьд Харумафүжид унах магадлал бий, харин Тэрүнофүжи болгар сумочийг бараг л 100 хувь ялах өндөр магадлалтай. Ийм нөхцөлд түрүүлэх боломж Тэрүнофүжид арай давуу болж ирнэ. Озэки цолны төлөө барилдаж байгаа гэдгээрээ ч Тэрүнофүжид сэтгэлзүйн давуу тал гарч ирнэ. Хоёул давсан нөхцөлд өмнөх башёд унагасан туршлагаараа Хакухог давах боломж Тэрүнофүжид бий. Гэхдээ энэхүү Нацү башёд тэд хоорондоо тулгарсан өдрийн барилдаандаа Хакухо давсныг санах хэрэгтэй.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ