Хоол, байрных нь мөнгийг өгөхөө мартсанаас манай жудочид хүнд байдалд ороод байна
Монгол улсын нүүрийг хэдэн тамирчид маань л тахалдаг боллоо гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын хэдэн тамирчин л Монголын төрийн дууллыг тив дэлхийд дуурсгаж, далбааг нь мандуулдаг. Нэг үгээр хэлбэл Монгол гэх улс энэ дэлхийн нэг бөөрөнд байдаг гэдгийг байнга сануулдаг хүмүүс нь тамирчид.
Гэвч чөлөөт бөхийн холбооноос тамирчдаа харж ханддаггүй, мөнгө төгрөг иддэг гэх яриа намжиж амжаагүй байтал жудогийн холбоог тойрсон бас нэг асуудал гарч ирлээ. Тодруулбал, Морокко улсын Рабат хотод өнөөдөр эхлэх Дэлхийн шилдэг жүдочдын “World masters” тэмцээнд манай 14 тамирчин өрсөлдөхөөр очсон. Харамсалтай нь бэлтгэлийн төвийн шигшээ багийн алба, санхүүгийн албаны хариуцлагагүй хайнга үйлдлээс болоод тамирчиддаа хоол унаа, буудлын мөнгийг нь өгч явуулахаа мартсанаас манай бөхчүүд хүний нутагт хүнд байдалд ороод байна. Багш дасгалжуулагчдынх нь жиргэснээр "Эх орныхоо төлөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэж тив алгасан Мороккод очсон жүдочдод мандат олгохгүй, тэмцээнд оруулахгүй" байгаа аж.
Тиймээс холбооны удирдлагууд яаралтай арга хэмжээ авахгүй бол Чөлөөт бөхийнхний гашуун туршлага байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: www.TODAY.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ