Төрүүлсэн охиноо нууцалж, миссийн тэмцээнд орсон гэх И.Төгсөөгийн “хуулбар”

Загварын тайзан дээр гаргасан амжилт гэхээр дорвитой зүйл байхгүй боловч миссийн төрлийн арав гаруй тэмцээнээс титэм хүртэж, сайхан бүсгүйчүүдийн эгнээнд зүй ёсоор бичигдэж буй хүн бол И.Төгсөө. Захын хороололд өсч торнисон туранхай бор охин анхлан загварын дамжаанд бүртгүүлэхээр очоод “Сайртай тохойтой” хэмээн хасагдаж байсан талаар аав нь хэвлэлд ам нээж байлаа.

Харин яагаад ч юм бэ, өсч торнисон орчин болоод төгссөн сургуулиа хүртэл нууцалдаг мисс И.Төгсөө “Эхээс төрсөн биедээ мэс хүргэхгүй” гэж хэвлэлийнхэнд ярилцлага өгөх бүртээ онцолж сууснаа мартжээ. Тэрбээр нүднийхээ ухархайг сэтлүүлж, давхраа хийлгэснээр урьдынхаасаа эрс өөрчлөгдсөн төдийгүй нэлээд жин нэмсэн нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхийг нь “хасч” орхисон гэлцдэг.

Үргэлжлэлийг эндээс ...

Эх сурвалж: Photonews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ