Үнсэлтийн тухай сонирхолтой 10 баримт

1. Биологийн талаас нь авч үзвэл үнсэлт гэдэг нь өөр хүнтэй мэдээлэл солилцох хамгийн дээд хэлбэр гэнэ. Үнэр, амт гэдэг бол химийн урвалаар дамжуулж өөрийгөө ойлгуулах нэг хэлбэр.

2. Хүн 1 минут үнсэлцэхэд 2 калори шатаадаг бол үүнтэй ижил хугацаанд их тачаангуйгээр үнсэлцвэл 6 калори шатаадаг гэж үзэж байна. Иймээс хайртай хүнээ ойр ойрхон үнсэж байхыг танд зөвлөж байна.

3.Үнсэлт нь нас уртасгана. Судлаачид өнгөрсөн зууны 80-аад онд эрэгтэй хүн ажилд явахын өмнө эхнэрээ үнсэх нь осол авараас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байдаг

4. Ази, Африк, Өмнөд Америкт үнсэхийг хүлээн зөшөөрдөггүй тийм нийгэмлэг иргэншил бий. Америкийн хэд хэдэн мужид ч олон нийтийн газарт үнсэлцэхийг хориглосон байдаг.

5. Үнсэлцэх дандаа эерэг нөлөөтэй байна гэж байхгүй. Нэгэн Хятад залуу хайртай бүсгүйтэйгээ хэт хүчтэй үнсэлцсэнээс болж бүсгүйнх нь чихний хэнгэрэг цооржээ.

6. Үнсэлцэх нь дархлаа сайжруулдаг. Үнсэлцэх үед бактериуд солилцож ийм шинэ микроорганизм нь дархлааны тогтолцоог сайжруулан бэхжүүлдэг байна.

7. Та үнсэлцэх үедээ их хэмжээний булчин ажиллуулаг гэдгээ мэдэх үү? Франц үнсэлт ойролцоогоор 34 нүүрний булчинг ажиллуулдаг. Таны уруулыг үрчийлгэж байдаг тэрхүү булчинг – Orbicularis Oris гэж нэрлэдэг.

8. Хүмүүсийн гуравны хоёр нь үнсэлцэх үедээ толгойгоо баруун тийшээ харуулдаг. Энэ нь үнсэлцэх хамгийн эртний хэв жаяг бөгөөд баруун гар, чих, нүд илүү мэдрэмтгий байдагтай холбоотой.

9. Судлаачид одоог хүртэл үнсэлцэх урлагийг хүмүүс суралцдаг уу, зөнгөөрөө хийгддэг үйлдэл үү гэдгийг олж тогтоооогүй л байна. Та магадгүй хүн бүрийн л хийдэг үйлдэл мэтээр харж байж болох юм, гэтэл зарим улс орны соёлд ёс зүйгүйд тооцогдох нь ч байдаг.

10. Харанхуйд хайртай хүнийхээ уруулыг олоход тусалдаг тусгай нейрон бидний тархинд байдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Эх сурвалж: Zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ