Топ модель Д.Пүрэвсүрэн “иогоор хичээллэж галбиртаа анхаарч” явна
Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж, Мөнхжин охиноо төрүүлсэн.
Топ бүсгүй хоёр дахь охиноо төрүүлээд урлаг, загвараасаа хөндийрсөн бол өдгөө хүүгээ асран гэртээ суугаа. Тэрбээр хүүхэд гаргаж, гэртээ сууж байгаа амьдралаа маш аз жаргалтай сайхан байгаа хэмээсэн удаатай.
Гурван хүүхдийн ээж болж ханьдаа хүсэн хүлээж байсан хүүг нь төрүүлж өгсөн Пүүжээ өөрийн бие галбиртаа илүү ихээр анхаарч эхэлсэн гэнэ.
Иогоор хичээллэж гуалиг төрхөө хадгалахаар зэхэж буй топ удахгүй уран бүтээлийнхээ ажилд орох биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ