Хирс агнасны төлөө америк анчин 350 мянган доллар төлнө
Африкийн аварга том таван амьтны нэг, ховордож байгаа хархирс агнасныхаа төлөө америкийн Техас мужийн анчин Кори Ноултон350 мянган ам.доллар нөхөн төлбөр төлөх шийтгэл хүлээлээ.
Тэрээр өөрийн хоббийн төлөө нэг биш удаа аюулд учирч байсан ч шантарсангүй явсаар Намибид энэ хирсийг агнажээ. Анчин эр байгальд ямар ч хөнөөл учруулаагүй харин ч хөгширч, залуу хирснүүддээ дараа болж байсан амьтныг агнаснаарсайн үйл хийсэнгэж зүтгэсэн ч байгаль хамгаалагчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Ховордож байгаа энэ амьтныг хамгаалах олон арга бий, гэхдээ энэ удаагийнх бол биш гэж Амьтан хамгаалах сангийн төлөөлөгч Аззедин Даунс телевизийн сэтгүүлчид ярьжээ.
Намибид ердөө 2000 орчим л үлдээд байгаа хар хирсийг агнаснаараа Ноултон ийм төлбөр төлөх ёстой болж байна.
Эх сурвалж: www.assa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ