Г.Сарангэрэл О.Баасанхүүгээс нэг тэрбум төгрөг нэхэмжлэхээ больжээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан гэгдэж, хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлээ буцаажээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэр төрд нь халдсан үндэслэлээр нэг тэрбум төгрөг нэхэмжлээд байсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан удаатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ