Мөнхийн гал дээр төмс шарсан сурагчдыг шийтгэхээр болжээ
Тула мужийн Алексин хот дахь Агуу их Эх орны дайны баатруудад зориулсан дурсгалын хөшөөг доромжилсон хэргийг орон нутгийн хэв журам сахиулагчид мөрдөн шалгаж байна.
Өчигдөр 11, 12, 14 настай гурван хөвгүүн Дурсгалын хөшөөний Мөнхийн гал дээр Ялалтын баярын өдөр тавьсан цэцгийн мөчрүүдийг шатаан, төмс шарж байгаад баригдсан аж.
“Одоогийн байдлаар, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд сэжигтнүүдийн хууль ёсны төлөөлөгчдийг байлцуулан, энэхүү үйлдлийн учир шалтгааныг тодруулах ярилцлага хийгдэж байна” хэмээн мужийн Мөрдөн байцаах газрын хэвлэлийн албаны дарга Андрей Ярцев мэдээлжээ.
Тэдгээр өсвөр насны хүүхдүүдэд “Талийгаачдын цогцос болон оршуулгын газрыг доромжилсон” хэмээх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Б.Гэгээнээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ