Б.Сарандаваа: Эзэн нь таалагдахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй

Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандавааг танихгүй хүн байхгүй. Түүнийг зарим нэг нь “өнөө мөнгө далладаг” гэж ирээд танимхайрах нь олон. Тооны машинаар "үздэг" гэдгээрээ танигдсанн Б.Сарандаваатай ярилцлаа.

-Сайн явж ирэв үү? Таныг олон улсын лекценд уригдаад хилийн чанадад байна гэж сонссон.

-Сайн яваад ирлээ. “Амьдрал ба шинэ шинжлэх ухаан” гэсэн сайхан лекц хийгээд ирлээ.Оросын энергич Кротковын урилгаар явсан. Одоо чинь энергийн шинжлэх ухаан хөгжөөд шинэ, шинэ багаж төхөөрөмжүүд гарч байна. Кротоковын хувьд энергийн хэмжээг тодорхойлдог багажаа бидэнд танилцууллаа.

-Лекцийн үр дүн юу байв?

-Энэ сарын 29, 30-нд энерги судлаач Кротков ирж лекц унших гэж байна. Мөн эмгүйгээр эмчлэх холбооны тэргүүн гэх мэт судалгаа, шинжилгээний ажилтнууд нийлсэн таван хүн ирэх гэж байгаа.

-Байсхийгээд л ийш тийш явлаа гэж дуулддаг. Гадныхан таныг яаж хүлээж авч байна?

-Намайг үнэлэх хүмүүс нь үнэлнэ. Төр засаг маань миний хийсэн бүтээснийг дэмжиж Алтангадас одонгоор шагнасан. Гадныхан бол маш сайхан хүлээж авдаг. Надад яваагүй газар байхгүй. Урилгаар гадны эрдэмтэдтэй хамтарч илтгэл тавьдаг.2004 онднамайг хамгийн их энергитэй хүнээр тодруулсан. Мөн энергийн их мастер гэсэн цол өгсөн. Одоо Малайзын эмгүйгээр эмчилдэг холбооны дарга нь ирэх гэж байгаа.

-Таныг цахим хуудсанд “Мөрөөдлийн баг”-т элсүүлчихсэн. Тэр байтугаай жүжиг хүртэл тавигдаад байгаа шүү дээ. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ?

-Намайг Японд илтгэл тавьчихаад хүрээд ирсэн чинь найман удаа элдэв бусаар доромжилсон байсан. Молор-Эрдэнэ гэж философич, Баасанжав гээд нэг лам нарын долоон найман хүн нийлж худлаа тарни уншдаг, хүмүүсийн сэтгэл үймүүлдэг гээд л элдэв бусаар хэлсэн байсан. Би тухайн үед алийн болгон зүгээр өнгөрөхөв гээд шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэсэн. Сая энэ сарын нэгэнд хурал нь болсон. Сарандаваагийн нэр төрийг сэргээлээ гэсэн байна лээ. Долоо хоногийн дараа шүүхийн шийдвэр нь гарна.

Хошин урлагийнхны хувьд эхлээд жүжигчин Онон мөнгө дуудаж байна гэж нэг шоолсон. Дараа нь "Шинэ-Үе "продакшны Ганбаа нь бас намайг мөнгө дуудаж байгаагаар дүрсэлсэн. "Маск" продакшн тооны машины барьчихаад л бас нэг юм хийсэн байсан. Саяхан “Мөрөөдлийн театр” намайг доромжилсон байнал ээ. Үүнийг нь манай хүү “Ээжээ энэ бол таньд үнэгүй сурталчилгаа хийж өгч байгаа юм, пи-ар гэдэг чинь ийм юм байдаг. Нөхөрсөг шогийн нэг хэлбэр. Харин тэр телевизээр улаан цайм доромжлоод байгаа явдал бол буруу”гэж хэлсэн. Гэхдээ хэн нэгнийг мэдэхгүй байж ингэж доромжилно гэдэг бол том нүгэл. Хүмүүс үйлийн үр ирэхийг мэдэхгүй байна.

Миний эсрэг долоон наймхан хүн байдаг. Тэр байтугай намайг муулах гээд сайт хүртэл нээчихсэн байсан. Гэтэл намайг ойлгодог, намайг юу хийж байгааг мэддэг хүмүүс олон бий. Лекцний тасалбар хоёр гуравхан хоногийн дотор дуусчихдаг. Дахиж намайг доромжлоод байгаа хүмүүстэй орооцолдохгүй. Би заавал бусдад бүтэн харагдах ёстой биш.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ