Цагдаагийн дарга, 17 настай охинтой гэрлэснийг Кадыров “зууны хурим” гэлээ
ОХУ-ын Чеченьд нутгийын Дотоод явдлын газрын дарга 47 настай Нажуд Гучигов гэгч 17 настай Луиза Гойлобиеватай гэрлэж Гэр бүлийг бүртгэх товчоонд бүртгүүлсэн байна.
Энэ хуримыг Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров “Зууны хурим” хэмээн нэрлэж өөрөө зочноор очин чеченийн үндэсний дуу бүжгийн чуулганы гоцлол бүжигчин Марет Байсароватай лезгин бүжиг бүжжээ.
нэгэнт л Бүгд найрамдах улсын тэргүүн өөрийн найзын хуримыг зууны хурим хэмээсэн болохоор, нөгөө талаар насанд хүрээгүйохин үе мултарсан хижээл насны эртэй гэрлэж байгаа болохоор сэтгүүлч, сурвалжлагч, чеченийн өндөр албан тушаалтнууд гээд хэдэн зуун хүн хүрэлцэн ирж насны зөрүүтэй хосын хуримын гэрч болжээ.
Нажуд Гучигов өмнөх гэрлэлтээ паспорт дээрээ бүртгүүлээгүй байсан учир энэ удаагийнгэрлэлтийн нь тухай тэмдэглэл анхных байлаа гэж хэвлэлүүд онцолсон байна.
Тавдугаар сарын эхээр энэ хуримын тухай дулиан тарж цагдаагийн дарга 17 настай бүсгүйг хүчээр авч гэрлэх гэж байна гэж байсан ч охины эцэг, эх төрөл төрөгсөд хуримыг эсэргүүцээгүй гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД