Сэлфи хийх гээд зулын гол болов

Румын Улсад дэндүү гоё сэлфи зураг авах хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн хүн эмгэнэлтэй байдлаар амиа алджээ. 18 настай Анна Урсу гэдэг бүсгүй найзтайгаа хамт галт тэрэгний дээвэр дээр гараад дэндүү гоё байдлаар зургаа авахуулахыг хүссэн аж. Харамсалтай нь, дээшээ гараад тэрбээр хөлөөрөө цахилгаан утсанд хүрсний улмаас 27 мянган вольтын хүчдэлд цохиулж амиа алджээ.

Дэргэдүүр нь өнгөрч явсан нэгэн эр амиа золиослон байж бүсгүйн шатаж буй хувцсыг унтраахыг оролдсон ч тус болоогүй гэнэ. Сэлфинд дурлагч бүсгүй биеийнх нь 50 гаруй хувь түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй өөд болов. Найз нь ч гэсэн түлэгдсэн ч амь насанд нь аюул байхгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ