Мандухай хатны цэцэрхэл ба манж чанараас эрчүүдийг салгах
Эрэгтэй хүүхдийг хүн болгоход нэгдүгээрт эцэг эх, хоёрдугаарт багш болон гуравдугаарт сурган хүмүүжүүлэгч хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Бие хүн болгох боловсрол дутагдвал Манж хүн болж л хувирна. Ардчиллын үед сулахан аавууд үүссэн. Хуучны үлгэр жишээч мөн мэдлэг боловсролтой аавын дүр зураг өөрчлөгдсөн.
Монголын хүүхэд өсвөр үеийнхэнд зөвхөн мэдлэг мэргэжил биш бас мэдрэмж ааш зан олгох боловсролын тухай Үндсэн хуулинд суулгаж өгөх хугацаа болжээ. Залуучууд өөрийгөө нээж өөрийн замаар явах болохоос биш хүн дагаж бялдуулчилж хүний боол зарц болж бууны нохой болох биш.
Насанд хүрээгүй шилжилтийн насандаа яваа хүмүүс дотогшоогоо хувиа бодсон харин гадагшаагаа юу л авсан түүнийгээ гайхуулна. Яг л хүүхэд шиг. Хүүхэд шиг том эрс бяцхан бодол, бяцхан ухааны тээгчид болдог. Яаж хэрхэн Монгол эрчүүдийг насанд хүрсэн мэдлэг боловсролтой болгох вэ? Ардчиллын онол юу вэ? Эрх чөлөөний онол юу вэ? Шударга ёсны онол юу вэ? Төр засаг юу хийнэ вэ? Үндсэн хуулийн цэц юуг анхаарна вэ? Эсвэл бүгдээрээ нүдэн балай чихэн дүлий алхана уу?
Монголчууд лам ч гэсэн профессор ч гэсэн хаанаас хэнээс авсан тэр мэдлэгээ хэлэхгүй бусдад мэдэмхийрэх нэг бол бусдын мэдлэгийг өөрийн болгож будаа идэхийн илрэл эсвэл мэдлэгээс амсаагүй зөвхөн зах зухаас харчихаад хазгай муруй хэлэх мэт. Ерөөсөө олон хүн олон олигтой мэдээгүйгээ нуудаг тул хэний ч биш хаанахых ч биш зүйлийг мэдлэг болгон ямар ч баталгаагүй зүйлс ярих элбэг болжээ.
Иракийн дайн эхэлж, Америкчууд Ирак руу дайрах үед Монголын нэгэн зурагтын суваг дайн зөв үү буруу юу? гэсэн асуулт үзэгчдэд тавьж үүнийхээ хариуг хариулан Америкийн талд орох уу эсвэл Иракуудын талд орох уу гэж асуусан үе саяхан. Ямар аргументээр дайныг зөвтгөх вэ? Аргументийн мэдлэг дутагдсан.Би тархиныхаа эзэн мөн үү гэсэн асуултын хариулт тийм ч амар биш. Аливаа боловсрол гэдэг мэдрэмжийн боловсрол. Мэдрэмжтэй болоход хэдний боловсрол чухал.Ардчилал гэдэг биеийн тамир спорттой адил тэмцээн эсвэл уралдаан биш. Сонгуулиар хүч чадлыг гартаа авч эсрэг хүмүүсээ унагаах биш.
Америкийн Ерөнхийлөгч Обама өөрийн өрсөлдөгч Хилари Клинтоныг ялсны дараа өөрийн гадаад яамны сайд болгосон. Энэ бол ардчилал хэзээ ч цуст тулалдаан биш гэдгийг нотолж буй жишээ.Улс төр гэдэг эцсийн эцэст өрсөлдөөн тулалдаан биш харин улс орны асуудлыг түргэн шаламгай шийдэх зорилготой. Гэтэл улс төрийн намууд зөвхөн өрсөлдөнө гэдэг улс орны төлөө биш сонгуулийн төлөө л болж хувирдаг. Улс төрийн хүчин чадлыг үндэстнийхээ төлөө зориулахын оронд эрх мэдлийг гааруулж олигархуудын гар болох гэдэг ямар их ардчиллын ялагдал вэ.
Английн судлаач Гордон 80 хүрэх насандаа 2012 онд Нобелийн шагнал авсан. Түүнийг хэн ч өвгөн эсвэл хоцрогдсон гэж хэлсэнгүй.Түүний мэдлэг боловсролыг үнэлсэн. Түүнээс биш хөгшин хүн хөөрхий гэж алаг үзсэнгүй. Хэдэн настай нь чухал биш хэр мэдлэгтэй гэдэг чухал гэдгийг энэ судлаач яруу тодоор харуулжээ. Өнөөдөр Монгол оронд яг л ийм 70, 80 настай мэдлэг боловсролын хүмүүс дутагдана. Хэн ч өөрийгөө хөгшин гэж голж боломгүй.
Ардчилал эхлэх үед боловсролын салбарт хэдэн мянган багш нарыг 40 дөнгөж гарам настай байхад тэтгэвэрт гарцгаа гэж шаардсан. Энэ хүмүүс 40 жил ажиллах боломжтой байсан байна шүү дээ. Ямар их төөрөгдөл вэ?
Ардчиллын 20 жилд иргэншлийн биш хөгшин залуу гэж ялгаварласан шинж төрхүүдийг сул буюу задгай тавьснаар сэтгэлийн хөдөлгөөний замбараагүйтэл дэлгэрсэн. Мандухай цэцэн хатны тухай кино филмд хатан хүн сэлэм барьчихсан нөгөө баатартайгаа хөөж гудчин тэмцэлдэж буй дэндүү худлаа бас баатар эрийг дэндүү доромжилсон хачирхалтай зохиомол зүйл болсон. Эр хүнийг кинонд хүртэл доромжилж доош хийсэн явдал ардчиллын жилүүдэд урлагт хүртэл дэлгэрсэн.
Монгол эрчүүд эмэгтэй хүнтэй сэлмээр байдлах биш дээрх Английн судлаач гордон шиг мэдлэг боловсролтой нэр төртэй эрхэм хүмүүс болцгоох хугацаа болжээ. Хуурч мэхлэх, гол гаргах, хэтэрхий их панз наймаа хийж эд баялагт шунах дэндүү доогуур амьдрал. Дээгүүр амьдрал нэр төртэй.
Феодализмаас социализм руу орох тэр түүхэн үед Монгол хүнийг иргэншүүлж нийгэмшүүлэх тийм ч хурдан явагдаагүй. Тийм боломж ч үгүй. Яагаад гэвэл Монгол хүний ухаанд бүрэн өөрчлөлт хийж, ухааны олон ухаарлуудыг зааж сургах ёстой. Гэтэл ухаарлыг зааж сургахад тийм ч амар биш.
Монгол хүний ухааныг социализмын үед зөвхөн ухамсар дээр тулгуурлан сургах шаардлага гарсан. Угаасаа инстинкт рефлэкс давамгайлсан монголчуудыг өөрийнхөө санаа болон сэтгэлээ хойш тавьж бусдын төлөө нийгмийн төлөө нэг үгээр хэлэхэд танихгүй хүмүүсийн төлөө зориулахыг шаардах хурдан явагдах ажил биш. Хөдөөнөөс хот орж ирсэн хүн яагаад хамаатан садан нутгийнхаа хүнийг хайдаг вэ гэхээр танихгүй хүмүүсээс бишүүрхэж буй хэрэг. Ингэж бишүүрхдэг хүмүүсийг ухамсартай болгох гэдэг амар биш.
Нөгөөтэйгүүр ухамсарын онол өөрөө олигтой хийгдээгүйгийн шалтгаан бол ухамсрын тухай номнуудыг хагас дутуу орчуулж ахуй буюу орчин л хүнийг хэн болоход шууд нөлөөлнө гэснээр хүний зохиож сэдэх чадварыг хаасан. Чоно эсвэл шувуу л тухайн ахуй орчноосоо шууд хамааралтай. Энэ бол амьтны асуудал. Харин хүн бол тийм биш. Мэдлэг боловсрол эзэмшиж өөрийн гэсэн шинэ ахуйгаа бүтээдэг.
Ингэж ухамсрын болон ахуйгийн тухай буруу ойлголтууд явснаас ухамсрын онол сулхан ойлгогдсон.
Түүний хажуугаар сэтгэлийн хөдөлгөөнүүдийг ойлгуулахгүй хэт дарснаас сэтгэлийн зөрчилд Монгол хүн бүрэн орсон. Тиймээс социализмын үед Буддын шашин хүчтэй хэвээр үлдсэн. Хэдийгээр мэдлэг боловсролыг хүчтэй хөгжүүлэх гэж 60-аад жил оролдсон ч хэтэрхий хэлбэр хөөсөн тул сүүлдээ сэтгэлийн хөдөлгөөнд ялагдсан.
Яагаад Монгол хүмүүс ШУА гэж байгууллага байсаар атал шашинд илүү үнэмшинэ вэ? Яагаад гэвэл ШУА-ын хүмүүс өөрсдөө мэдлэгт олигтой суралцалгүй хэлбэр хөөсөн тул зөвхөн нэрнээс цаашгүй. Ерөөсөө мэдлэг бол Монгол хүний хийдэг ажил биш болжээ. Мэдлэг гэдэг заавал биет зүйлийг барьж эсвэл харж мэдэж авах биш бас биегүй абстракт зүйлсийг ухаандаа төсөөлөн мэдэж авах гэсэн өргөн ойлголт.
Мэдлэг заавал идэйтэй хамаатай. Идэй бол шинээр сэдсэн сэдлээс эхлэлтэй. Аливаа нийгэм нийгэмшиж иргэд иргэншихэд гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт: мэдлэг, хоёрдугаарт: шашин, гуравдугаарт: философи. Мэдлэгийг ШУА улс орон даяар нэвтрүүлж чадсангүй. Шашин зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөө гаргадаг газар болжээ. Философи болохоор хийсвэр хэнд ч хэрэггүй гэсэн ойлголт руу шахагджээ. Энэ гурвын хослол Монгол хүнийг иргэшил рүү явуулах гол хүчин зүйлүүд байсан ч хэлмэгдсэн.
Өнөөдөр шашнаар сэтгэлийн хөдөлгөөнийг хэрхэн дарах тухай ярилцах хэрэгтэй. Философи хүмүүсийг хэрхэн бодож чаддаг нийтлэг ертөнцийг үзэх үзэлтэй болгох үүрэгтэй. Харин мэдлэг Монгол хүнийг хэний ч боол болгохгүй бие даасан иргэн болгох хариуцлагатай.
Мэдлэг шоконд оруулна. Зарим мэдлэг амь насанд ч аюултай. Шашин гутраана бас идэвхгүй хоосон амьдрал руу түлхэнэ. Тиймээс позитив буюу болж бүтнэ гэсэн бодол хэрэгтэй. Үүнийг философи нийлүүлдэг. Тиймээс философи мэдлэг ба шашин хоёрын тэнцвэрийг тогтоох чадвартай. Философи өөдрөг биш харин шүүмжтэй. Гэхдээ үргэлж болж бүтнэ гэсэн урагшаа чиглэсэн болохоос өөдрөг байцгаая гэж муутай эвлэрч уучлах биш.
Метафер, Гоэтцэн, тотемизм, митолиг гээд олон ойлголтууд өнөөдөр тайлбарлагдаж мэдлэгийн болон боловсролын шинэ ойлголтуудыг шаардана. Феодализмд хүн өөрийн хувь заяаны тухай шаналсан. Харин социализмд Монгол хүн өөрөө хувь заяаныхаа эзэн болсон. Ардчиллын үед монголчууд буцаад хувь заяа төөрөг ярьдаг болжээ.
Техникийн ухааны доктор, Философийн ухааны доктор
С.Молор-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ