Малдаа яваад сураггүй болсон гэх иргэнийг олжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн нутаг “Цагаан сайр” гэдэг газар 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон иргэн П (62 настай, эрэгтэй)-ыг эрэн хайх ажиллагааг 2015.04.20-ны өдрөөс зогсоосон байжээ. Гэсэн ч эрлийг дахин зохион байгуулах тухай хүсэлтийг энэ сарын 12-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.05.14-ний өдрөөс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоожээ.

Түүнчлэн Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн нутаг “Хөх дэрс” гэдэг газар иргэн А (17 настай, эрэгтэй), Б (13 настай, эрэгтэй) нар нь 2015.05.13-ны өдрийн 12:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 06:50 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:05 цагт гэрээс нь 35 км зайтай газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ