Хайртаасаа салахад тусладаг сайт

Австралийн нэгэн бүсгүй экс хайртаасаа харилцаагаа таслахад тус болох нэгэн сайтыг нээжээ. Өөрөөр хэлбэл, та өөрт нь хэлэхгүйгээр экс амрагаасаа харьцаагаа тасална гэсэн үг. “Уучлаарай, бүх юм дууслаа” буюу Sorry, it’s over гэдэг нэртэй сайтаар үйлчлүүлвэл салахдаа хэн нэгний нүүр рүү харж, шаналлыг мэдрэхгүй байх талтай аж.

5.5 доллар төлвөл тус сайтынхан захиалагчийн салахыг хүссэн тэр хүн рүү мессеж юм уу захидлыг цахим хаягаар нь хүргэх болно. Гараар бичсэн захидлыг илгээхэд 12 доллар хэрэгтэй бол утасны дуудлага 13.5 долларын үнэтэй юм. Харин 90 доллар төлчихвөл нөгөө хүндээ дарс, шоколад бүхий сагсыг илгээх боломжтой. Уйтгар, гунигаа тайл гэж тэр шүү дээ.

Эх сурвалж: Wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ