Наран шарлагын төхөөрөмжнөөс болж хорт хавдар туссан бүсгүй

Алабамагийн оршин суугч 27 настай Willoughby нь 2 настай хүүгийн эх юм. Түүний хувьд бүх бүсгүйчүүдийн адил гоо сайхандаа анхаарч гоо сайхан, массаж, шарлага хийлгэх дуртай бүсгүй. Гэтэл түүнд арьсны хорт хавдар гэсэн онош 21 настайд нь тогтоогджээ. Энэ нь суурь эсийн болон хучуур эсийн хорт хавдар юм. Ийм өвчтэй болсон шалтгаан нь тэрээр зуны улиралд долоо хоногт 4-5 удаа наран шарлагын төхөөрмжид орж биеэ шардаг байсан байна. Ингэж биеэ шарахдаа нарны тос түрхдэг ба шарлагын төхөөрмжийн хэт туяа, тосны химийн найрлага нь түүний хучуур эсийг гэмтээж хорт хавдар үүсгэсэн аж. Ийм хорт хавдар нь үсэрхийлж бусад эд эрхтэндээ нөлөөх боломж өндөр байдаг ба үхэлд ч хүргэх аюултай. Гоо сайхандаа анхаарал тавих нь зөв ч гэсэн өөртөө ямар нөлөөтэй гэдгийг анхаарах нь хамгийн чухал гэдгийг бүсгүйчүүддээ анхааруулж байна.

Үргэлжлэлийг эндээс ...

Эх сурвалж: Ugluu.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ