Н.Алтанхуягийнх долоо дахь охиноо өлгийдөн авчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 57 насандаа хэнз үрийн зулай үнэрлэж, найм дахь хүүхдээ буюу долоо дахь охиноо өлгийдөж аваад удаагүй байна.

Түүний дүүмэд гэргий н.Сэлэнгэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард амаржиж дөрөв дэх охиноо төрүүлжээ. Ээж, охин хоёр хотын тоосноос дайжиж “Хаан жимс” амралтын газраа тухалжээ.

Ийнхүү өвөө болох насандаа өөрийн хэнз үрийн зулайг үнэрлэсэн Н.Алтанхуяг баяр хөөртэй байгаа ч олны хэл амнаас айн тас нууцлаж байгаа гэнэ шүү.

Дашрамд сонирхуулахад, манай улс төр, бизнес, урлагийн бүсгүйчүүд гадаадад очиж төрдөг бол Н.Алтанхуяг эхнэрээ эх орондоо төрүүлдэг уламжлалтай гэнэ.

Эх сурвалж: Wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ