Төслүүдийн явцыг дүгнэлээ
Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг дүгнэх хурлыг жил бүр зохион байгуулж,төсөл хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлдог бөгөөд энэ удаагийн хурал АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт боллоо.
Азийн хөгжлийн банк Монгол улсад зээлийн 18 төсөл, буцалтгүй тусламжийн9 төсөл, техникийн туслалцааны 30 төсөл хэрэгжүүлдэг байна.
НЗДТГ Азийн хөгжлийн банктай хамтран “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар “Нийтийн тээврийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг соёрхон батласан. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2016 оны 3 дугаар сараас эхлэх бөгөөд төсөл хэрэгжсэнээр иргэдийн нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацаа 20-40 хувиар буурахын зэрэгцээ нийтийн тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө 70-80 хувиар буурна гэж албаныхан тооцож байна.
Уг хурлаар НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АХБ-наас амжилттай хэрэгжүүлж байгаа төслөөр танилцуулсан бөгөөд төслийн цар хүрээ ач холбогдлыг харгалзан цаашид НЗДТГ, Азийн хөгжлийн банктай илүү нягт хамтран амжилттай хэрэгжүүлэхийн тулд АХБ-ны Зүүн Азийн хэлтсийн мэргэжилтэн Арнауд Хэкман Монголд томилогдон ирж ажиллахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ