Г.Нандинзаяа РИО-2016 олимпийн эрхээ авлаа
АНУ-д болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 106 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарч, РИО-2016 олимпод оролцох эрхээ авлаа. Уг дасгалд Сербийн буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Андре Арсович түрүүлж, Хорватын буудагч, олимп, дэлхийн медальт Шнезана Пежчич, Данийн тамирчин, Дэлхийн залуучуудын аварга Стейн Нилсен нар удаалсан байна. Харин манай улсаас мөн өрсөлдсөн ОУХМ Ч.Нарантуяа финалд шалгарч, наймдугаар байр эзэлжээ.
Г.Нандинзаяа нь Оюутны дэлхийн аварга, оюутны "Универсиад" наадмын хүрэл медальтай тамирчин юм. Түүний хувьд өнөө өглөө ийн амжилт үзүүлсэнээр манай улсаас РИО-2016 олимпийн наадамд оролцох 3 дахь тамирчин тодорч байгаа билээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ