Манай улсын дөрвөн иргэн Хятадад хар тамхины хэрэгт холбогджээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-ын Ганц модны боомтоор манай улсын дөрвөн иргэн хууль бусаар мансууруулах бодис байж болзошгүй бодис нэвтрүүлэхийг завдан саатуулагджээ. Хятад руу хар тамхины хольцтой байж болох зүйлийг биедээ нуун нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан дөрвөн иргэний нэг нь Өвөрмонголд хоригдож байгаа бол нөгөө гурав нь гадуур байцаагдаж байгаа аж. Тиймээс ГХЯ-наас гадуур шалгагдаж байгаа гурван иргэнээ шилжүүлэн авчрахаар хөөцөлдөж буй юм байна.

Эх сурвалж: Medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ