Х.Баянмөнх аваргын хөшөөг босгоно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, 1972 оны Мюнхений олимпийн наадмын мөнгөн медальт, улсын наадамд арвантаа түрүүлсэн далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн хөшөөг Увс аймгийн төв Улаангом хотын спортын ордны урд талбайд удахгүй босгохоор болжээ.
Хөшөөний суурь нь түүнийг дэлхийн бөх гэдгийг нь бэлгэдэн бөмбөрцөг хэлбэртэй байх ажээ. Мөн маш олон өрсөлдөгч нарын дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн бөх гэдгийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ