Ш.Баавар: Намайг хар тамхины хэрэгт холбогдуулан гүтгэсэн
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Баавар нарын гурван хүнд холбогдох хар тамхины холбоотой хэргийг өнөөдөр эрүүгийн анхан шатны шүүхэд шүүнэ. Бааварын хувьд хоёр ч удаа ийнхүү хар тамхины хэргээр шүүхийн хаалга татаж байгаа юм. Хоёр жилийн өмнө хар тамхи бусдад худалдсан, хилээр гаргахыг завдсан хэргээр шүүхээс хорих ял сонсож байсан ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл хаширдаггүй тэрбээр дахин ийм төрлийн гэмт хэрэгт яагаад холбогдов гэдэг нь сонирхол татаж байгаа. Өөрийнх нь хэлснээр бол “Би хар тамхины хэрэгт холбогдоогүй” гэнэ.
Түүнийг Говьсүмбэр аймаг, Чойрт тоглолттой явж байх үед нь хар тамхины хэрэгт сэжиглэн баривчилжээ. Улмаар 14-15 цаг хорьсны дараа хар тамхины хэрэгт холбоогүй, эрүүл саруул болох нь эмнэлгийн болон бусад дүгнэлтээр батлагдсан аж. Ингээд цагдаатай хамт замд явж байх зуураа Ш.Батбаяр олон цаг хоригдсон учир бие засмаар байна гэдгээ илэрхийлжээ. Гэтэл түүнд энэ боломжийг олголгүйгээр хэл амаар доромжилсон байна. Ингээд тэдний дунд маргаан өрнөсөн тул цагдаагийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж явах үед нь хэл амаар доромжилсон хэмээн хэрэг үүсгэсэн бөгөөд одоо болох гэж буй шүүх хурал нь энэ хэргийнх гэж ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ