Энэ сараас оюутны 70 мянган төгрөгийг олгоно

Төсвийн орлого тасарснаас цаг хугацаандаа багтаж олгогдохгүй байсан оюутны үндэсний тэтгэлэг буюу 70 мянган төгрөгийг энэ сараас эхлэн олгохоор болжээ. Тэтгэлэгт сурлагынх нь голч дүн гурваас дээш оюутнууд хамрагдах боломжтой юм байна.

Үндэсний тэтгэлгийг оюутнууд авдаг болсноор багагүй хугацаа өнгөрсөн. Ингэхдээ их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүр сар бүр 70 мянган төгрөг авдаг байсныг хоёр жилийн өмнө Засгийн газраас холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар сурлагынх нь чанарыг харгалзан тэтгэлэг олгохоор болж өөрчилсөн юм.

Мөн энэхүү тэтгэлгийг оюутан авахад тухайн сургууль нь өөрийн гэсэн хичээлийн байртай байх, үндсэн багш нартай байх, сургууль төгсөгчдийн тодорхой хувь ажилтай болсон байх зэрэг шалгуур үзүүлэлт мөн тавигддаг юм.

Эх сурвалж: Uls.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ