Алдартнуудын ач зээ нар юу хийдэг вэ?

Дэлхийн урлаг соёлын ертөнцийг нэгэн цагт байлдан дагуулж олон зуун хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж явсан алдартнуудын үр хүүхдүүд бүү хэл ач зээ нарыг дэлхий нийт төдийлөн мэддэггүй. Харин энэ удаад та бүхэнд өвөө эмээгийнхээ нэгэн адилаар дэлхийн урлаг соёл, загварын ертөнцөд хүч сорьцгоож байгаа алдартнуудын үр хойчийг танилцуулж байна.

16064060-R3L8T8D-650-1_2_png

Алдарт дуучин Элвис Преслигийн ач охин Райли Кио
.

Өдгөө 25 настай Райли Миланы загварын тайзнаа алхаж байсан туршлагатай загвар өмсөгч төдийгүй бидний
сайн мэдэх "The Runaways", "Супер Майк" болон "Галзуу Макс: Хилэнт зам" зэрэг 7 кинонд дүр бүтээж байжээ.
16064360-R3L8T8D-650-3_png

Нобелийн утга зохиолын шагналт Эрнест Хемингуэйн ач охин Дри Хемингуэй.


2009 онд загварын ертөнцөд хөл тавьсан Дри Gucci, Valentino, Chanel, Givenchy болон Calvin Klein
зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажилладаг амжилттай яваа загвар өмсөгч юм.

16064410-R3L8T8D-650-4_png

Алдарт жүжигчин Марлон Брандогийн ач хүү Туки Брандо.

Тукигийн эцэг эх нь бага насанд нь харамсалтайгаар хорвоог орхисон учраас түүнийг түүний өвөө алдарт жүжигчин
Марлон Брандо болон эмээ Тарита нар өсгөсөн бөгөөд тэрээр өвөөгийнхөө замналаар замнаагүй ч алдарт Versace
загварын ордны загвар өмсөгч төдийгүй нүүр царай юм.

16064260-R3L8T8D-650-5_png

Алдарт жүжигчин Одри Хепберний ач охин Эмма Феррер.Алдарт жүжигчний ач охин Эмма өнгөрсөн онд Bazaar сэтгүүлийн нүүрийг чимж олонд танигдсан бөгөөд өдгөө
загварын ертөнцөд хүч сорьж байна.
16064210-R3L8T8D-650-2_2_png

Хар цагаан киноны од Чарли Чаплиний ач охин Уна.Унагийн хувьд өвөөгийнхөө адилаар кино урлагийн ертөнцөд хүч сорьж яваа нэгэн ба тэрээр бидний сайн мэдэх "Game of Trones"
буюу "Хаадын тоглоом" киноны Роб Старкийн гэргийн дүрийг бүтээснээс гадна 30 гаруй кинонд тоглосон авьяаслаг бүсгүй юм байна.
16064310-R3L8T8D-650-6_png

Францын алдарт жүжигчин Ален Делоны ач охин Элисон Ле Борж.

Элисон дөнгөж 11 настайдаа өвөөтэйгөө танилцсан бөгөөд тэр үед тэд бие биетэйгээ гадаад төрхийн хувьд үнэхээр
адилхан болохоо мэдсэн байна. Элисоны хувьд дөнгөж 14 насандаа "Цэнхэр арлууд" гэх кинонд тоглож байжээ. Харин
тун удалгүй түүний гоо үзэсгэлэнг олж анзаарсан Vogue, Grazia, Estilo болон Vanity Fair зэрэг сэтгүүлүүд түүний зургаар
нүүр хуудаснуудаа чимэх болсон бөгөөд тэрээр 2010 онд Intimissimi Shaping гэх дотуур хувцасны брэндийн нүүр царай болжээ. Эх сурвалж: Lag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ