Монгол хүүгийн тоглосон АНУ-ын киног гаргана

Монголын урлагийн зөвлөл “Урлагтай яриа” цуврал уулзалтынхаа хүрээнд Соёл урлагийн их сургуультай хамтран “Алаг үрс” /Babies 2010/ баримтат киног энэ бямба гарагт Тэнгис кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй гаргахаар болжээ.

Энэхүү кинонд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй бяцхан хүүхдүүд хэрхэн өсч, өндийж байгаа талаар өгүүлэх бөгөөднас чацуу дөрвөн хүүхдийн нэг ой хүртлэх агшнаас түүвэрлэн харуулдаг аж.

Киноны гол баатрууд болох дөрвөн хүүхдийн нэгд монгол хүү багтжээ. Төв аймгийн Баянчандмань сумын малчны хүү Баяр “Алаг үрс” кинонд тоглосон бөгөөд АНУ-ын “Focus Features” кино компани 2010 оны тавдугаар сард дэлгэцнээ анх гаргаж байжээ. Баяр хүү эдүгээ хэдийнэ зургаан нас хүрсэн гэнэ.

Бямба гарагт болох үзвэрт Баяр хүү ч мөн хүрэлцэн ирэх аж. Киног Тэнгис кино театрт гарсаны дараа тус киноны найруулагч Томас Балмес уран бүтээлийн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. Тэрбээр киноныхоо хоёрдугаар хэсгийг гол баатруудынхаа сурагч болсон үеийг харуулахаар зэхээд байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ