О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-ын аварга боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа АНУ-ын Форт-Беннинг хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн төрөлд түрүүлжээ. Ийнхүү тэрбээр он гарсаар хоёр дахь Дэлхийн цомдоо дараалан аваргалж байгаа юм.
Энэ дасгалд Болгарын А.Бонева мөнгө, БНХАУ-ын Ж.Зан хүрэл медаль хүртэж, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр (Герман) шигшээ наймд шалгарсан байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ