Жирэмсэн гэдгээ мэдээгүй бүсгүй онгоцонд амаржив

Энэ ер бусын явдал Канадаас Япон руу нислэг үйлдэж байсан онгоцон дотор болжээ. Ада Гуань, түүний найз залуу Уэсли Брэнч нар “Эйр Канада” компанийн 009 нислэгээр зорчиж явсан аж. Нислэгийн үеэр Адагийн бие тавгүйрхсэн бөгөөд хэвлий орчимд нь хүчтэй өвдөлтүүд мэдрэгдэж эхэлсэн гэнэ. Гэнэт тэрбээр өөрийн найз залууд “Надаас нэг юм уначихлаа” гэж хэлтэл Уэсли доошоо хараад нярай хүүхдийн толгой цухуйсныг мэджээ. “Ээ, бурхан минь. Бид аав, ээж болчихлоо шүү дээ” хэмээн гайхсан эр хашгирчээ. Ада, Уэсли нар хүүхэдтэй болно гэдгээ мэдээгүй аж. Бие давхар болсон мөртлөө Ада ямар ч өөрчлөлт мэдрээгүй бөгөөд хэвлийдээ хүүхэд тээж байгаа гэдгээ ойлгоогүй байна.

Хамгийн гайхалтай нь, уг нислэг болохоос хоёрхон долоо хоногийн өмнө тэрбээр жирэмсний сорил өгсөн ч сөрөг хариу гарчээ. Аз болж онгоцон дотор гурван ч эмч зорчиж явсан бөгөөд тэд хүүхдийг эх барьж аваад зогсохгүй анхны үзлэгийг нь хийв.

38 долоо хоногтойдоо “Эйр Канада” компанийн онгоцон дотор мэндэлсэн охиныг Хлоя хэмээн нэрийджээ. Тэрбээр Хавайн арлууд дээр мэндэлсэн учраас нэгэн зэрэг АНУ болон Канадын иргэн болох эрхтэй юм. Эх сурвалж: Wikimon.mn.jpg","thumb":"s/n/s/mn.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ