Манай шигшээ өнөөдөр Японы багтай тоглоно

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт Ухаа спортын ордонд үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр Японы багтай тоглох аж. Өнгөрсөн мягмар гарагт хагас шигшээд шалгарсан Монголын баг БНСУ-тай хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийсэн. Гэвч харамсалтай нь волейболын шигшээ багийнхан энэ удаа 3:0-ээр хожигдож хэсгээсээ хоёроор гарахаар болсон юм.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс нийтийн унаагаар үнэ төлбөргүй үйлчилж байгаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Жуковын музей, Сонгинохайрхан дүүргийн “Саппоро” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Спортын төв ордноос 13.00, 19.00 цагаас явж байгаа гэнэ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ